m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.30 06:49
108
Баянхонгор, Архангай аймгуудад газар хөдөлжээ

Өчигдөр өдрийн 12.47 цагийн үед Баянхонгор аймгийн Баянговь сумын төвөөс зүүн хойд зүгт 16 км-т 4.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Үүнээс өмнө энэ сарын 25-нд Архангай аймгийн Эрдэнэмандал сум, мөн Эрдэнэ-Уул багийн “Бөөрөг цагаан чулуу” гэдэг газар өчигдөр 16:02 цагт газар хөдөлжээ. Газар хөдлөлт 3,6 магнитутын хүчтэй байсан юм.