m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.30 07:03
46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Намрын адаг шар нохой сар.Аргын тооллын 10 сарын 1, Санчир гараг. Билгийн тооллын 1, Тугчин одтой, луу өдөр. Өдрийн наран 7 цаг 02 минутад мандан, 18 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай  болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.