m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.03 02:35
51
Нийтийн тээврийн картын эрх нь дууссан оюутнууд 250 төгрөгөөр зорчино

Их, дээд сургуулийн оюутнууд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ сард 42 удаа үнэгүй үйлчлүүлэх эрхтэй “U money” картыг ашигладаг байсан. Энэ хичээлийн жилээс эхлэн тус картыг сард 22 удаа үйлчлүүлэх эрхтэй байхаар хязгаарлажээ. Ингэснээр нийтийн тээврээр зорчих картын эрх нь дууссан оюутнууд  250 төгрөгөөр нийтийн тээврээр зорчих юм. Өмнө нь эрх нь дууссан тохиолдолд оюутнууд нийтийн тээврээр 500 төгрөгөөр үйлчлүүлдэг байсан.