m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.04 03:43
56
Гэр хорооллын дундах замыг засаж эхэлжээ

Намрын тохижилт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд хийгдэх зам засвар, тохижилтын ажлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд танилцууллаа.

Энэ ажлын хүрээнд орон сууц болон гэр хорооллын дундах ус ихээр тогтдог, эвдрэл ихтэй, явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулдаг  зайлшгүй засварлах шаардлагатай замуудыг засварлах юм байна. Гэр хорооллын ус ихээр тогтдог замуудыг тэгшлэх, хайрга асган нягтруулах,  асфальт бетон хучилтад гарсан эвдрэлд нөхөөс хийх ажлууд хийгдэж эхлээд байна.