m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.05 02:26
128
ЭМСЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар Д.Очирбат томилогджээ

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад УИХ-ын гишүүн асан Д.Очирбат томилогджээ.

Д.Очирбатын хувьд хүний их эмч мэргэжилтэй бөгөөд УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан.

Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалт өнгөрсөн долоо хоногт явагдсанбөгөөд одоогоор таван яамны Төрийн нарийн бичгийн дарга томилогдоод байна.