m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.05 07:36
60
Хүүхдийн мөнгийг олгож эхэллээ

Сангийн яамнаас нийт хүүхдийн 60 хувьд бэлнээр олгох 20 мянган төгрөгийг өчигдөр шилжүүлж эхэллээ. Гэхдээ хүүхдүүдийн дансанд гурван сарын 60 мянган төгрөг бус нэг сарын 20 мянган төгрөг л орсон тухай иргэд мэдээлж байна. Энэ талаар албанхан "Долоо, найм, есдүгээр сарын хүүхдийн мөнгийг олгож эхэлж байна. Энэ сарын 04-ний өдрийн байдлаар долдугаар сарын хүүхдийн мөнгөний санхүүжилт өчигдөр оройноос банкуудаар дамжин хүүхдийн дансанд орж байгаа. Энэ долоо хоногтоо багтан найм, есдүгээр сарын мөнгө орж дуусна" гэжээ.