m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.05 09:07
50
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ

Засгийн газрын ээлжит хуралдаан эхлээд байна. Уг хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбогдох асуудлыг хэлэлцэх юм. Засгийн газраас энэ асуудлыг судалж нягтлахаар Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Ажлын хэсэг өнгөрсөн ням гаригт буюу аравдугаар сарын 2-нд хуралдаад “Сангийн сайд асан Б.Болорын гаргасан шийдвэрүүд хууль зөрчсөн” гэж үзсэн билээ. Иймд Засгийн газраас энэ асуудалтай холбогдуулж гарах шийдвэр хамгийн их анхаарал татаж буй юм.