m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.06 00:57
344
Алтан цонх \сургамжит өгүүлллэг\

Хотоос нэлээд алслагдсан фермд бяцхан хүү амьдардаг байлаа. Тэр өглөө бүр, нар мандахаас өмнө эртлэн босч, фермийнхээ эцэс төгсгөлгүй ажлыг хийж эхэлдэг байв. Харин яг нар мандах үед түр амсхийн хашаан дээрээ авирч гараад алсад орших алтан цонхтой байшинг харан суудаг байв. Хүү тэр байшин дотор ямар сайхан тавилга, өрөөнүүдтэй болохыг төсөөлөн бодож, байшингийн эздэд битүүхэндээ атаархана. Мэдээж тэднийх алтан цонх худалдан авсан юм чинь бусад зүйлс нь ч гэсэн гайхалтай сайхан байж таараа гэж хүү бодон сууна. Тэгээд хэзээ нэгэн цагт тэр айлд очиж, энэ сайхан байшинг заавал үзнэ хэмээн өөртөө амлав. 
    

Нэгэн өдөр түүнд аз тохиож,  аав нь  хүүг амраах гэж өөрөө фермийнхээ ажлыг хийхээр гарчээ. Хүүд үүн шиг боломж хэзээ дахиж олдох нь тодорхойгүй тул тэрээр цүнхэндээ жаахан хүнс базааж хийгээд, алтан цонхтой байшинг үзэхээр замдаа гарчээ. Яваад л байлаа, яваад л байлаа. Үдэш болж хүү байшинд дөхөж ирэх үедээ энэ байшингийн тухай буруу бодож явснаа ухаарчээ. Байшин алтан цонхтой байгаагүйгээс гадна будаг нь халцарч, хашаа нь эвдэрсэн муухан оромж байв.
    

Хүү өнгө нь гандаж хуучирсан хаалгыг тогших үед байшингаас өөрийнх нь үеийн насны нэгэн хүү гарч ирэв. Хүү түүнээс “Хэрэв чи алтан цонхтой байшинг харсан бол яах байсан бэ” хэмээн асуув. Хүү хариуд нь “Би тийм байшин байдгийг мэднэ” гэж хэлээд хүүг гэртээ орохыг  урин, цонхны хажууд суулгалаа. Хүү тэнд суугаад цонхоор хартал жаргаж байгаа нарны туяанд алсад өөрийнх нь гэр алтан цонхтой болж гялтганан харагдаж байв.