m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.07 03:19
43
Нэмэлтээр бүртгүүлсэн хүүхдүүд цэцэрлэгтээ явж эхэллээ

2016-2017 оны хичээлийн жилд цэцэрлэгт элсэхээр бүртгүүлсэн ч сугалаанд азгүйтэн, гэртээ үлдсэн 40 орчим мянган хүүхэд бий. Засгийн газрын шийдвэрээр тэдгээр хүүхдүүдээс дахин 3000 хүүхдийг хувийн цэцэрлэгийн орон тоонд элсүүлэхээр болж, нэмэлт бүртгэл зарласан. Өнөөдрөөс хувийн цэцэрлэгүүд нэмэлтээр бүртгүүлсэн хүүхдүүдээ хүлээн авч эхэлсэн байна.

Нийслэлийн Боловсролын газрын өгсөн мэдээллээр, Баянгол дүүрэгт 27, Баянзүрх дүүрэгт 35, Сүхбаатар дүүрэгт 9, Сонгинохайрхан дүүрэгт 23, Чингэлтэй дүүрэгт 14, Хан Уул дүүрэгт долоон хувийн цэцэрлэг хүүхэд авсан гэх тооцоо гаргасан байна. Гэхдээ орон тоо нь гүйцээгүй хувийн цэцэрлэгүүд хэдэн хүүхэд нэмж авах боломжтой тоогоо нийслэлд өгчээ. Улмаар энэ тоонд үндэслэж тухайн цэцэрлэгтэй ойр амьдардаг өрхийн хүүхдийг хамруулсан аж. Хувийн цэцэрлэгүүд бүртгэлээ есдүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд хийсэн байна.