m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.10 05:51
44
Хүнсний гол нэрийн барааны үнэ, энэ сарын 05-ны байдлаар 1,5 хувиар буурсан байна

2016 оны 10-р сарын 05-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 3.1 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.5 хувиар буурсан байна.

Махны дундаж үнэ: 2016 оны 10-р сарын 05-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 5.3 хувь, үхрийн ястай махны үнэ 11.8 хувь, үхрийн цул махны үнэ 9.9 хувь, ямааны ястай махны үнэ 8.0 хувиар буурч, адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад хонины ястай махны үнэ 2.6 хувь, үхрийн ястай махны үнэ 8.6 хувь, үхрийн цул махны үнэ 8.6 хувь, ямааны ястай махны үнэ 7.0 хувиар буурч, адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 2016 оны 10-р сарын 05-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 4675 төгрөг, үхрийн /ястай/ мах 5395 төгрөг, үхрийн цул мах 6950 төгрөг, адууны /ястай/  мах 4405 төгрөг, ямааны /ястай/  мах 4010 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2016 оны 10-р сарын 05-ны байдлаар гурилын үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан 2 дугаар зэргийн гурилын үнэ 1.5 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2016 оны 10-р сарын 05-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.3 хувиар өссөн бол, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 1.2 хувиар өссөн бол, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2016 оны 10-р сарын 05-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 4.2 хувь, луувангийн үнэ 17.2 хувь, байцаа болон манжингийн үнэ 8.6 хувиар буурч, сонгины үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад төмс, хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2016 оны 10-р сарын 05-ны байдлаар сүүний үнийг өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.5 хувиар өсч, бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

 

Эх сурвалж: ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар