m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.12 01:37
63
Ерөнхий сайд Япон Улсад айлчилж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2016 оны аравдугаар сарын 12-15-ны өдрүүдэд Япон Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ. Тэрээр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийж, “гуравдагч хөрш” Япон Улстай хөгжүүлж буй харилцаанд цаашид баримтлах Монгол, Японы Стратегийн түншлэлийн агуулга, чиглэлүүдийг тохирох юм байна. Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэ, Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима нарт бараалхана. Үүний зэрэгцээ “Монгол, Японы Худалдаа, хөрөнгө оруулалтын форум”-д оролцож, Монголын эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, хамтын ажиллагааны боломжуудын талаар Японы хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад танилцуулж, санал солилцох юм байна.