m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.12 02:15
261
Хөргөгчинд хадгалах ёстой гоо сайхны бүтээгдэхүүн

-Нүдний харандааг хэрэглэхийн өмнө 20 минут хөргөгчиндөө хийвэл улам тод , нарийн болж, илүү зураас гаргахгүй болно.

-Зовхины тосыг хөргөгчинд хадгалснаар жин тавих үүрэг давхар гүйцэтгэж, зовхины хаванг бууруулна. Гоо сайхны бүтээгдэхүүнүүд хөрсөн үед агшиж, халсан үедээ тэлдэг гэдгийг санаарай.

-Үнэртэй усыг хөргөгчиндөө байлгавал анхилуун үнэрийг нь илүү удаан хадгалах болно.

-Витамин С агуулсан бүх бүтээгдэхүүн өнгөө алдсан арьсыг гялалзуулж, уян хатан байдлыг хангаж, арьсыг стресс үүсгэгч хүчин зүйлсээс хамгаалдаг. Тиймээс С витамин агуулсан бүтээгдэхүүнийг чанараа алдах, хүчилтөрөгчтэй болохоос сэргийлж хөргөгчинд хадгалах хэрэгтэй.

-Хумсны будаг халуун агаарт шинж чанар нь өөрчлөгддөг учраас хөргөгчинд хадгалвал шинэхэн хэвээр нь удаан байлгахаас гадна хумсан дээр удаан тогтдог.

-Арьсны улайлттай хүмүүс чиигшүүлэгчээ байнга хөлдөөгчинд байлгах хэрэгтэй. Ингэснээр чийгшүүлэгч түрхсэн даруйд арьс тайвширч, улайлт нь буурна.

-Нүүрний маскыг хэрэглэхээс цагийн өмнө хөргөгчинд байлгавал үйлчилгээ нь нэмэгддэг.

-Батганы эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг сэрүүн газар хадгалахыг заавар дээр нь бичсэн байдаг ч үүнийг дагадаг хүн цөөн. Гэтэл халуун цаг агаарт энэ төрлийн бүтээгдэхүүний үйлчилгээ алдагддаг.

-Уруулын будгийг халуун газарт байлгавал хайлж, хугардаг сөрөг талтай. Иймээс хөргөгчинд хадгалвал хэлбэрийг нь алдалгүй удаан хэрэглэж болно гэсэн үг.

-Шингэн энгэсэг ,сормуусны будаг, шингэн контур зэргийн хэрэглээг уртасгахыг хүсэж байвал хөргөгчинд хадгал. Тэр тусмаа нэг дор олныг авчихсан бол заавал сэрүүн газарт байлгах хэрэгтэй.