m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.13 06:24
46
Монгол Улс ОУВС-гаас 1-1.5 тэрбум ам.долларын зээл горилж байна

Энэ сарын 20-нд манай улсад Олон Улсын Валютын сангийн ажлын хэсэг айлчлахаар болжээ. Тус Ажлын хэсгийн Техникийн багийн дүгнэлтийн дараа ОУВС-гаас Монгол Улсад "Стэнд бай" хөтөлбөрийг хэрэгжүүлэх эсэх талаархи албан ёсны хариу гарах юм байна. Манай улсын хувьд тус хөтөлбөрийн хүрээнд 1-1.5 тэрбум ам.долларын зээл авахаар ярьж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Вашингтон хотноо Олон улсын валютын сан (ОУВС), Дэлхийн банкны 2016 оны жилийн уулзалтад манай улсаас Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч албаны төлөөлөгчдийн хамт оролцсон билээ. Уулзалтын үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцжээ.