m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.17 10:00
73
Арван минутаас дээш хугацаагаар хамраас цус гарвал эмчид хандаарай

Хамраас цус гарах түгээмэл шалтгаан:

-Хүйтэн салхи, хуурай эсвэл чийглэг агаартай орчинд байх.

-Ханиад томуу тусах.

-Цус бүлэгнэхгүй байх.

-Дотор эрхтний цус алдалт.

-Суурь өвчин.

-Элэгний хэвийн үйл ажиллагаа алдагдах.

-Даралт ихсэх.

-Хамарт хийсэн хагалгаа.

-Гэмтэл.

-Халдварт өвчин.

Хамраас цус гарахад юу хийх хэрэгтэй вэ?

1.Толгойгоо хойш гэдийлгэж, амаараа амьсгалах хэрэгтэй. Энэ нь цусаа залгихаас сэргийлж байгаа хэрэг бөгөөд хамраараа амьсгалах нь дахин цус гарах шалтгаан болдог.

2.Хүйтэн жин тавих. Энэ нь цусыг тогтооход хамгийн үр дүнтэй арга юм.

Ямар тохиолдолд эмчийн тусламж авах вэ?

-Өдөрт хэд хэдэн удаа хамраас цус алдах.

-Хамраас гадна шээс болон ялгадаснаас цус ялгарч байвал.

-Биеийн аль нэг хэсэг амархан хөхөрч байвал.

-Аспирин болон бусад цус шингэрүүлэх төрлийн эм уудаг бол.

-Цус бүлэгнэлтэнд нөлөөлөх ямар нэгэн суурь өвчинтэй бол|элэг, бөөрний эмгэг, цусны эмгэг|

-Ойрын хугацаанд химийн эмчилгээ хийлгэсэн бол

-Хамраа бөглөөд 10 минут гаруй болсон мөртлөө цус гараад байвал.