m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.18 02:36
49
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15 цагт эхэлнэ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15 цагт эхэлнэ. Тус хуралдаанаар Гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой эрх зүйн маргаан үүсэхээс урьдчилан сэргийлэх, маргааныг хэлэлцээний замаар шийдвэрлэх, маргаан үүсэхэд баримтлах журам батлах тухай болон Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханы санаачлан боловсруулсан “Гар аргаар ашигт малтмал албан бусаар олборлож буй иргэдийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн Эрчим хүчний сайдын гадаад томилолтын тайлантай танилцах юм.