m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.18 03:30
72
Нарны шил бүхэн нүдийг хамгаалахгүй

Урин дулаан цаг ирэхтэй зэрэгцэн нарны шил моодонд орж буй. Бид гоёлын гэхээсээ илүүтэй нүд, арьсаа хорт туяанаас хамгаалах зорилгоор нарны шилийг зүүдэг ч шил болгон нарнаас хамгаалдаггүй ажээ.

Ямарч шил, тэр бүү хэл цонхны шил ч нарны хэт ягаан туяаг шүүх чадвартай. Гэхдээ пластик материалаар хийсэн хямд үнэтэй нүдний шил нь хэт ягаан туяаг шүүх чадваргүй байдаг. Харин ч гэрэл буурсан үед шилгүй үеийнхтэй харьцуулбал хэд дахин их хортой туяа нүдэнд очиж, харааг гэмтээх аюултай. Иймээс зөв нарны шил сонгох нь хамгийн чухал. Юун түрүүнд нарны шилийг тав тух хангах, хамгаалалтын, тусгай зориулалттай гэж гурав хуваана.

1.Тав тух хангах зориулалттай шил.

Өдөр тутам хэрэглэдэг шил бөгөөд гэрэл бууруулах чадвар нь 50 хувиас илүү, эсвэл орчны гэрлээс хамаарч гэрлийг өөр өөрөөр бууруулдаг. Өнгөний хувьд хар саарал, хүрэн, ногоон өнгүүд нүдэнд хамгийн тохиромжтой. Ягаан болон алтлаг шар өнгийн шил бүрхэг өдөрт тохирно. Харин цэнхэр болон хөх өнгийн шил нь нүдний хүүхэн харааг томруулан нүдний болрыг эмзэг болгодог тул зүүхгүй байсан нь дээр.

2.Хамгаалалтын зориулалттай шил.

Түүнийг ууланд явах, цас болон бороотой үед, наран шарлагын газарт хэрэглэдэг. Ийм шил нь өдөр тутмын шилнээс хатуу материалтай байдаг бөгөөд давалгаа, нарны зураг, UY 400, UY Protec-tion гэсэн бичигтэй байдаг.

3.Тусгай зориулалтын шил.

Шөнийн цагаар компьютер дээр суух, спортоор хичээллэх зэрэгт хэрэглэнэ.Өнгийн шүүлтүүртэй шилнүүд энэ ангилалд хамаарна.

1.Шар шил дүрсний ялгарлыг 25 хувиар нэмэгдүүлдэг ч ойр ойрхон зүүхэд нүд ядардаг.

2.Ногоон шил тайвшруулах нөлөөтэй.

3.Улаан болон улбар шар шил өнгийг улам хурц тод болгож, ууртай, ширүүн занг өдөөдөг.

Түүнчлэн хүүхдийн нүдний шилний хорт туяаг шүүх чадвар 99 хувь байх хэрэгтэй бөгөөд UYB гэсэн бичигтэй байх ёстой. Дээр дурдсан шилнүүд үнэтэй ч таны нүд түүнээс ч илүү үнэтэй гэдгийг санаарай.