m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.19 09:07
47
ИТХ-ын сонгуульд 13.9 тэрбум төгрөг зарцуулжээ

Сум дүүргийн ИТХ-ын сонгуулийг 13,9 тэрбум төгрөгөөр зохион байгуулж байна. Орон нутгийн Хурлын сонгуулийн тухайд төрийн аудитын дээд байгууллагаас тогтоосон жишигт нийцүүлэн аймаг, нийслэл дэх төрийн аудитын салбар байгууллага нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх орон нутгийн Хурлын сонгуулийн тойрогт нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнө тогтоосон. Харин нэр дэвшигч нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан сонгуулийн зардлын тайлан  гаргаж тухайн шатны сонгуулийн байгууллагад хүргүүлэх үүрэгтэй. 
 Нэр дэвшигчийн сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал, эсвэл салбарын эрхлэгч нь уг дансны бүх гүйлгээг нэгтгэсэн тайлан гаргаж, санал хураалт дууссан өдрөөс хойш 45 хоногийн дотор тухайн шатны сонгуулийн байгууллагад хүргүүлэхээр хуульчилжээ.