m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.20 08:15
420
Сан-Широ ХХК монгол ноос ноолуурыг дэлхийд таниулж байна

Сан-Широ ХХК нь 1993 онд ноолуураар нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор байгуулагдсан бөгөөд 1995 оноос ноолуурыг угааж, хялгас ялган экспортлох боломжтой болсон юм. Өнөөдрийн байдлаар ямааны ноолуур, сарлагын хөөвөр, тэмээний ноосны анхан шатны боловсруулалт хийхээс эхлэн утас, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн тоноглогдсон үйлдвэр юм.

Цэвэр ноолуураар нэхмэлийн зориулалттай 2/48, 2/60, 1/12, номeрийн утас сарлагийн хөөврөөр олон талт зориулалт бүхий 2/14, 2/20 номерийн утасыг үйлдвэрлэж байна. Тус компани нь Англи, Орос, Франц, Австрали, Япон, Польш зэрэг улсуудад бүтээгдэхүүнээ борлуулж байгаа бөгөөд цаашид гадаад зах зээлээ өргөжүүлэн, гадны түншүүдтэйгээ хамтран ажиллаж, шинэ дэвшилтэд технологи нэвтрүүлэн гадаад, дотоодын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, дээд зэргийн тансаг, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортоо нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар тус компани жилд 5 тонн нэхмэлийн болон сүлжмэлийн зориулалт бүхий утас, 50 мянган метр нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болсон юм.

Холбоо барих утас: 9595-0600, 9911-4223