m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.20 09:15
81
Засгийн газрын 100,000 ширхэг бонд арилжигдлаа

Өнгөрөгч мягмар гарагт болсон Засгийн газрын бондын ээлжит арилжаагаар хөрөнгө оруулагчид Сангийн яамнаас санал болгосон 3 болон 6 сарын хугацаатай бондыг 100% худалдан авлаа.

Тодруулбал, Хямдруулсан нөхцөл бүхий 3 сарын хугацаатай, жилийн 16.848%-ийн 50,000 ширхэг, 6 сарын хугацаатай 16.897%-ийн хүүтэй 50,000 ширхэг бондыг нийт 9.4 тэрбум төгрөгөөр худалдан авав.

Бондын арилжаанд МХБ-ийн гишүүн 12 үнэт цаасны компанийн харилцагч, хөрөнгө оруулагчид оролцсон байна.