m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.20 09:28
59
117 нэр дэвшигчдийн санал тэнцжээ

Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ноос  сонгуулийн санал хураалтын нэгтгэсэн дүнгийн талаар мэдээллээ. ИТХ-ын нэр дэвшигчдийн дахин санал хураалтын талаар тайлбарлав.

 

Сонгуулийн дүнгээр  нэр дэвшигчдийн санал тэнцсэн тохиолдол цөөнгүй гарчээ.  Нийтдээ 19 аймгийн 117 нэр дэвшигчдийн санал тэнцсэн байна. Тиймээс дээрх аймгуудад 10 дугаар сарын 29-ны өдөр дахин санал хураалтыг зохион байгуулах аж. Нэмэлт санал хураалт, дахин санал хураалт нь хоёр өөр ажиллагаа гэдгийг онцоллоо. Тухайлбал ямар, ямар газруудад нэмэлт санал хураалт явуулах талаар СЕХ-ны нарийн бичгийн дарга н.Болдсайхан мэдээлэл өглөө. Үүнд,

 

-Архангай аймагт хоёр тойрог, хоёр хэсэг

-Баянхонгор хоёр тойрог, хоёр хэсэг

-Говь алтай нэг тойрог, нэг хэсэг

-Дорнод зургаан тойрог, найман хэсэг

-Дундговь нэг тойрог, нэг хэсэг

-Өмнөговь гурван тойрог, гурван хэсэг

-Хөвсгөл есөн тойрог, есөн хэсэг

-Хэнтий нэг тойрог, нэг хэсэг

-Дархан-Уул 15 тойрог 23 хэсэг

-Орхон 17 тойрог, 27 хэсэг

-Багануур дүүрэг нэг тойрог, хоёр хэсэг

-Баянгол дүүрэг есөн тойрог, 17 хэсэг

-Баянзүрх дүүрэг 24 тойрог, 71 хэсэг

-Сонгинохайрхан 21 тойрог 61 хэсэг

-Сүхбаатар дүүрэг таван тойрог, есөн хэсэг

-Хан-Уул дүүрэг таван тойрог 14 хэсэг

-Чингэлтэй дүүрэг 15 тойрог, 39 хэсэгт нэмэлт санал хураалт явуулах юм байна. 21 аймгийн 57 тойргийн 80 хэсэгт нэмэлт санал хураалт явуулах бол нийслэлийн хувьд долоон дүүргийн 78 тойргийн 283 хэсэгт нэмэлт санал хураалт явуулахаар болжээ.