m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.04 02:24
285
Зөв хооллолтын дүрэм

1. Та хоолны орцноосоо бүхий л хортой зүйлүүдээ хасаарай Бидний мэдэх хамгийн хэрэггүй хортой зүйлүүд бол мэдээж бүх төрлийн түргэн хоолнууд,чипс мөн хийжүүлсэн ундаа гэх мэт зүйлүүд ордог. Та эдгээрийг идэх зүйлүүдийн жагсаалтаасаа үг дуугүй хасах хэрэгтэй!!! Хэрвээ та амттанд дуртай бол хар шоколадыг цүнхлээд аваарай.Хар шоколад нь дотроо хүний биед хэрэгтэй элементүүд байдаг.

2. Хоолоо жижиг тавганд ид!!! Хэрэв та том тавганд хоолоо идвэл бүгдийг нь идэж санаа тань амрана хүний сэтгэл зүй маш чухал шүү. Харин та жижиг тавганд хооллох юм бол бага идэж их цадна гэсэн үг юм.

3. Та өлсөж байна уу? цангаж байна уу? хооронд нь сайн ялгаж сураарай. Хүмүүс заримдаа цангаж байгаагаа өлсөж байна гэж андуурдаг. Тиймээс та эхдээд бүлээн ус уугаад үзээрэй хэсэг хугацааны дараагаас та өлссөнөө мартах болно.

4. Гэдэсээ байнга цэвэрлэж байгаарай!!! 7 хоногт 1 удаа та мацаг барьж байгаарай. Энэ нь таны хоол боловсруулах эрхтэнг амрааж өгнө.

5. Ус их уугаарай. Балга балгаар ойр ойрхон усыг залгилж уугаарай. Ус ууснаар таны бодисын солилцоо сайжрана. Гэхдээ усыг хоол идэхээс 20 минутын өмнө хоол идсэний дараа 30 минутын дараа уух хэрэгтэй.

6. Шинэ ногоо, жимс жимсгэнүүд байнга хэрэглэж байгаарай. Таныг дотроос тань гэрэлтүүлж өгнө.