m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.04 04:50
82
Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар үүрэг өглөө

УИХ-ын Тамгын газрын Удирдлагын зөвлөлийн ээлжит хурал болж, Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааны мэдээллийг сонсон, ойрын үед хийж хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар хэлэлцэв.

Удирдлагын зөвлөлийн хурлаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар холбогдох хэлтэс, албан тушаалтанд үүрэг даалгавар өглөө. Энэ үүрэг даалгаврын хүрээнд Шилэн дансны тухай хуульд зааснаар орлого, зарлагын мөнгөн гүйлгээг гүйлгээний агуулга, хүлээн авагчийн нэрээр нь оруулж байх, хуулийн 6.4.5, 6.4.8 дахь заалтын дагуу 2016 онд шилэн дансны цахим системд оруулсан мэдээллүүдийг хууль, журамд нийцүүлэн нягтлахыг даалгав.

Түүнчлэн УИХ-ын Тамгын газрын хүрээнд хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаа байдалд хяналт тавьж ажиллахыг Дотоод аудитор Я.Баттогтоход үүрэг болголоо.