m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.07 06:23
85
Элэгний С вирусийн эсрэг эмийн үнийг 150 ам.доллараар тогтоолоо

Сар гаруй хугацааны өмнө 250 ам.долларын үнэтэй байсан элэгний С вирусийн эсрэг үйлчилгээтэй эмийн үнэ өнөөдөр 150 ам.доллар болжээ. Өнөөдрийн байдлаар Монголд Харвони, Ледвир, Хепсинат-ЛП тэргүүтэй эмүүд зарагдаж байгаа бөгөөд өнгөрсөн сараас эхлэн ВИРПАС эм нэмэгдсэн юм.  Энэхүү эмийг “Монос” групп бүхий л эмийн сангуудаар зарж байгаа аж. Түүнчлэн ЭМД-ийн сангаас Элэгний С вирусийн эмийн үнийг хөнгөлөх шийдвэр удахгүй гарна гэдгийг Оном сангийн ТУЗ-ын дарга, шинжлэх ухааны доктор Д.Наранбаатар хэллээ.