m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.09 06:31
36
Богд уулын арын 17.1 км авто замын гэрэлтүүлэгийн ажил дуусчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Богд уулын арын 17.1 км авто замын гэрэлтүүлэгийн ажлын хөрөнгө батлагдаж, дээрх ажлыг 2 багцад хувааж гүйцэтгэгч сонгон шалгаруулсан.

Яармагийн гүүрнээс 240 дүгээр тулгуур хүртэлх ажлын гүйцэтгэгчээр "ДМТМ трейд"ХХК, 241 дүгээр тулгуураас Баянзүрхийн товчоо хүртэлх ажлын гүйцэтгэгчээр "Гэгээн цайдам" ХХК шалгарсан юм. Гэрэлтүүлгийн 2016 оны 08 дугаар сарын 04-ны  өдөр байнгын ашиглалтад хүлээлгэж өгсөн байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.