m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.09 07:05
33
АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдлоо

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн тодорхой болж байна. Санал тоолох явц бүрэн дуусаагүй байгаа хэдий ч Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 270-аас дээш мандат авснаар Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа. 

Нийт 538 мандатын дор хаяж 270 мандатыг авч байж Ерөнхийлөгч болох боломжтой болдог хуультай. Түүний ялалтад АНУ-ын төв хэсгийн мужуудаас гадна зүүн эргийн Флорида, Пеннсилваня, Хойд Каролайна зэрэг олон мандаттай мужуудын санал хүчтэй нөлөө үзүүлж, ялалтад хүргэсэн юм. 

Мөн өнөөдөр явагдсан АНУ-ын сенатын дээд, доод танхимын сонгуульд Бүгд Найрамдахчууд яллаа. Ингэснээр сүүлийн 8 жил төр удирдсан Ардчилсан намын Засгийн эрх Бүгд Найрамдахчуудад шилжив. 

Дональд Трамп нь АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын нэрт бизнесмэн бөгөөд "The Trump Organization" компанийн Ерөнхийлөгч юм. Тэрбээр 1946 оны зургаадугаар сарын 14-нд төрсөн, 70 настай. 

Түүний хөрөнгө Форбес сэтгүүлийн мэдээлснээр 3.7 тэрбум ам долларт хүрч байна