m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.09 08:57
51
Засгийн газар хөрөнгийн захаас 160 орчим тэрбум төгрөг босгоод байна

2016.11.08-ны  өдөр Монголын Хөрөнгийн Бирж дээр Засгийн газрын бондын анхдагч зах зээлийн арилжаа явагдав.

Энэ удаагийн арилжаагаар Сангийн яамны зүгээс хөрөнгө оруулагчдад 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1 жилийн хугацаатай, жилийн 16.995%-ийн хүүтэй 100,000 ширхэг бондыг санал болгосон бол хөрөнгө оруулагчдын зүгээс 100% худалдан авсан байна.

Бондын хувьд хямдруулсан нөхцөлтэй байсан бөгөөд ингэснээр 8.55 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй арилжаа хийгдлээ.

Нэмж хэлэхэд 2016 он гарснаас хойш Засгийн газар зах зээл дээрээс 160 орчим тэрбум төгрөгийн босгоод байна.