m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.10 02:35
182
“Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн-Үндэсний үйлдвэрлэл” үзэсгэлэн худалдаа боллоо

“Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн-Үндэсний үйлдвэрлэл” үзэсгэлэн худалдаа өнөөдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Олон улсын худалдааны төвд зохион байгуулагдлаа. Үзэсгэлэн худалдааны нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог болон албаны бусад хүмүүс оролцож, үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнтэй танилцлаа.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд Сүхбаатар сумын үндэсний үйлдвэрлэгчид болох "Мөнх шүтээн" ХХК годон гутлаар, “Түвшин Эрдэнэ Сэлэнгэ” оёдлын цех бүх төрлийн суудлын бүрээс, машины хучлага, буйдан сандлын бүрээсээр, "Үжээд" ХХК олон төрөлт ургамлын цайгаар, "Буян хишиг" талхан цех хмелийн талхаар, "Ундрах тум" ХХК сүү, сүүн бүтээгдэхүүнээр, Хонгорморьтын 1-р багийн "Ариун ургац" бүл даршилсан ногоогоор, Буурхээрийн 8-р багийн иргэн Ж.Нэргүй цагаан идээ, даршилсан ногоогоор оролцож, ард иргэдэд бүтээгдэхүүнээ худалдааллаа.