m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.11 01:07
52
Ариун цэврийн өрөөгөө зөв тохижуулбал таныг стрессээс салгана

Ариун цэврийн өрөө нь хувь хүний чөлөөтэй байх нэг орон зай бөгөөд тав тухтай, өнгө үзэмжтэй, дизайн сайтай байх ёстой. Энэ өрөөнд та тайвшрал болоод стрессээ арилгаж, энергиэ нөхөж болох юм. Үүний тулд хана болон шалны плитагаа зөв сонгохоос эхэлнэ. Шал, хананы плитаг ижил өнгөөр сонгохоос гадна цулгуй цайвар плитанд модон оруулга оруулбал элегант харагдуулах төдийгүй дулаан мэдрэмж төрүүлдэг байна. Мөн ариун цэврийн өрөө гэрийн зүүн эсвэл зүүн урд зүгт байрлавал тохиромжтой. Ганц том , хурц гэрэл хийснээс илүүтэй бүдэгхэн хэрнээ хэд хэдэн гэрлийг байрлуулбал нүдэнд бага ачаалал өгч улмаар сэтгэл санааг тайван болгодог. Угаалтуурынхаа дээд хэсэгт чамин хүрээтэй толь сонго. Сонгодог загварыг эрхэмлэдэг бол ханандаа зураг өлгөөрэй.  Мөн давчуу зайтай угаалгын өрөөнд шилэн босоо шүршүүр зохимжтой. Энэ нь зай ашиглалтыг төгс шийдэхээс гадна үзэмжтэй харагдуулдаг.