m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.11 02:58
47
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10:00 цагт эхлэх ёстой. Гэвч одоогийн байдлаар 62 гишүүн ирээгүй байна. Харин Ж.Батзандан, Л.Болд, Ж.Ганбаатар, Д.Хаянхярваа нарын гишүүн цагтаа бүртгүүлжээ.

Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумьяабазар, А.Ундраа, Д.Гантулга, Д.Ганболд, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, О.Содбилэг нарын найман гишүүн чөлөөтэй, томилолттой гэсэн мэдээг УИХ-ын албан сайт мэдээллээ. Өнөөдрийн хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцэх нь тодорхойгүй байна.