m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.11 03:36
74
Шаргаморьтын гүүр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжинэ

Өнөөдөр Шаргаморьтын гүүрэн дээр нийслэлийн Гамшгаас хамгаалах Автозамын албаны сургалт болно. Сургалт нь Гамшгаас хамгаалах, үер, хөлдөлт, цасан шуургатай тэмцэх алба, авто замын албаны бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшгийн голомтод орон тооны бус штаб болон мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх, аврах, хор уршгийг арилгах, харилцан ажиллагааны шуурхай арга хэмжээг хангах зорилготой юм. Сургалтад  Нийслэлийн Автозамын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, нийслэлийн Онцгой байдлын газрын ажилтан, албан хаагчид оролцож, газар хөдлөлтийн гамшиг тохиож, Улаанбаатар хотын инженерийн байгууламж, зам гүүр эвдэрсэн нөхцөлд хэрхэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаа явуулахыг биетээр үзүүлнэ гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.