m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.11 03:50
67
Малчдын тэтгэвэрт гарах насыг наашлуулна

Хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. УИХ-ын гишүүн  Н.Чинзоригийн санаачилсан уг хуулийн төсөлд  хүүхдээ харж байгаа эхчүүд болон малчдыг нийгмийн даатгалд хамруулах, малчдын тэтгэврийн насыг 5 насаар урагшлуулахаар тусгажээ. Хуралдаанаар гишүүд асуулга асууж, УИХ-ын гишүүн Н.Чинзоригоос хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: “Хуулийн төслийг дэмжиж байна. Өнөөдөр хөдөө тулгарч байгаа нэг асуудал бол малчдын тоог бууруулахгүй байх асуудал. Нэг талаараа энэ хууль их дэмжлэг болж байгаа. Утаатай тэмцсэн мөнгийг малжуулаад гаргасан бол илүү үр дүн гарах байсан.

Хөдөөгийнхөн нэг ийм санал тавьдаг юмаа.  Залуусыг тогтвортой байлгахын тулд нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцвал малчид тогтвортой байх тухай.  Ихэнх малчдын 80 хувь нь зээлтэй байгаа. Тухайн жилийн төсөвт нэмэлт хууль хэрэгжүүлбэл тэр заалтын дагуу тухайн хууль 2018 оноос  хэрэгжинэ гэж ойлгоод байна"

УИХ-ын гишүүн Н.Чинзориг: “Малчлдын залуу халааг залгахад энэ хууль дэмжлэг болно гэж үзэж байгаа . Энэ хуулийг боловсруулж байхад Засгийн газраас  нийгмийн даатгалын талаар малчпын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг их хурлаас батлана гэж бодлогын бичиг баримтад тусгасан байдаг.  Энэ тухай цаашид их хурлаас гаргасан шийдвэрийн хүрээнд яригдна. 2018 оноос хэрэгжинэ гэдэгт санал нэг байна. гэлээ.