m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.11 05:25
40
Цэргийн дүйцүүлэх албан хаагчид явган хүний зам, талбайг цэвэрлэлээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас цэргийн дүйцүүлэх алба хаагчдын үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг шалгах, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран иргэдийн зорчих нөхцлийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2008 оны “Журам батлах тухай” 49 дүгээр тогтоолын 10 дугаар хэсгийн б-д заасан үүргийн дагуу өнөөдөр Улаанбаатар банк, Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэн, төв шуудан, Цэцэг төв, Байгалийн түүхийн музейн уулзвар хүртэлх явган хүний зам талбайн дагтаршсан цас мөсийг цэвэрлэлээ гэж нийслэлийн Цэргийн штабаас мэдээллээ.