m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.14 01:56
363
Төсөл хүлээн авч байна

Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн Түр журам батлах тухай тогтоолоор "Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах түр журам"-ыг баталсантай холбогдуулан Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 2016 оны 11 сарын 11-нээс 11 сарын 23-ныг дуустал ажлын өдрүүдэд төсөл хүлээн авна.

 

Бодлогын зээл олгох салбарын жагсаалт

  1. Мал аж ахуйн салбар;
  2. Газар тариалангийн салбар;
  3. Нийтийн хоолны салбар;
  4. Ноос,ноолуурын үйлдвэрлэл;
  5. Арьс ширний үйлдвэрлэл;
  6. Оёдлын үйлдвэрлэл;
  7. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл;
  8. Сав баглаа боодол, хаяг шошгоны үйлдвэрлэл;
  9. Мод, модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл;
  10. Хэвлэлийн үйлдвэрлэл;
  11. Зоорь агуулах;
  12. Эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл;
  13. Өндөр технологи, инноваци үйлдвэрлэл /Мэдээлэл технологийн үйлдвэрлэл, Нано технологийн үйлдвэрлэл зэрэг/;
  14. Дахин боловсруулах үйлдвэр;
  15. Барилгын материалын үйлдвэрлэл.

 

Зээл хүсэгчээс ирүүлэх төсөлд тавигдах шаардлага

Санд ирүүлэх зээл хүссэн төсөл нь төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээлэл, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн удирдлага, зах зээлийн судалгаа, эдийн засгийн тооцоо, дүгнэлт, хавсралт гэсэн долоон хэсгээс бүрдэнэ.

1. Төсөл хэрэгжүүлэгчийн талаар мэдээлэл хэсэгт дараахь мэдээллийг багтаана. Үүнд:

  • Төслийн товч агуулга;
  • Иргэн, хуулийн этгээдийн нэр;
  • Үйлдвэрийн байршил;
  • Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, түүнээс өөрийн хөрөнгийн хэмжээ;
  • Үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр, төрөл;
  • Төслийн төрөл;
  • Жилийн эргэлт, борлуулалт, экспортод эзлэх хувь;
  • Одоогийн эрхэлж буй бизнес талаарх мэдээлэл.

2. Удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн удирдлага хэсэгт дараахь мэдээллийг багтаана. Үүнд:

  • Удирдлагын бүтэц, орон тоо;
  • Ажиллагсдын мэргэжил, мэргэшлийн ур чадвар;
  • Шинээр бий болгох ажлын байрны тоо, аймаг орон нутгийн бүртгэлтэй ажилгүй иргэдээс авч ажиллуулах хүний тоо.

3. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэсэгт дараахь мэдээллийг багтаана. Үүнд:

  • Үйлдвэрлэлийн технологийн ажиллагаа;
  • Түүхий эдийн чанарын үзүүлэлт;
  • Түүхий эдийн нөөц;
  • Үйлдвэрлэлийн хүчин  чадал.

4. Зах зээлийн судалгаанд дараахь мэдээллийг багтаана. Үүнд:

  • Зах зээлийн төлөв байдал /SWOT шинжилгээ/;
  • Хэрэглэгчдийн тодорхойлолт;

5. Эдийн засгийн тооцоонд дараахь мэдээллийг багтаана. Үүнд:

  • Үндсэн үйлдвэрлэл, нийт орлого;
  • Борлуулалтын орлогын тооцоо;
  • Үйлдвэрлэлийн зардлын тооцоо;
  • Бүтээгдэхүүний өртгийн тооцоо;
  • Төлөвлөж буй борлуулалтын төлөвлөгөө;
  • Үйлдвэрлэлийн үр ашгийн тооцоо;
  • Төслийн өгөөж, өртгийн тооцоо.

6. Дүгнэлтэнд энэ журмын тооцоо судалгаанд үндэслэн төсөл хэрэгжүүлснээр гарах үр дүн, эрсдэл зэргийг тооцоолсон мэдээллийг тусгана.

7. Төслийн хавсралтад дараахь материалыг хавсаргана. Үүнд:

  • Иргэний баримт бичгийн хуулбар;
  • Хорооны тодорхойлолт;
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;
  • Тоног төхөөрөмжийн жагсаалт, зураг;
  • Зээлийн эргэн төлөлтийн график;
  • Барьцаа эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хуулбар Хувиараа/;
  • Үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр төрөл, зураг;
  • Хэвийн зээлийн өрийн үлдэгдэлтэй бол тус зээлтэй холбоотой баримт; /зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, тодорхойлолт, зээл зарцуулалтын тооцоо/;
  • Санхүүгийн тайлан;
  • Бичил үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд харьяа аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн тодорхойлолт;
  • Нийгмийн даатгал, холбоотой баримтууд;