m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.14 03:12
113
Хотоос гарах чиглэлийн замууд хэвийн боллоо

Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын тушаалаар Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлийн хот хоорондын болон олон улсын автозамын хөдөлгөөнийг түр хязгаарлаад байсан. Харин өнөөдөр замын хөдөлгөөн 10:00 цагаас эхлэн хэвийн боллоо.

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа техникийн бүрэн, бүтэн байдлыг хангаж, дулаан хувцас, шатахууны нөөцтэй явах, түүнчлэн автозам, даваанд халтиргаа гулгаа ихтэй байгаа тул автомашины хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцох шаардлагатай. Хүчтэй салхи шуурганы үеэр малчид малаа бэлчээрт гаргахгүй дулаан хашаа, хороо, саравчинд байлгаж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг онцгойлон анхааруулж байна.