m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.14 05:52
1261
“Монгол 4D автошалавч”-ыг үйлдвэрлэж эхэлжээ

Манай улс нийт хэрэглээнийхээ 80 хувийг импортоос хангадаг. Тэгвэл импортоор орж ирж байгааг бүтээгдэхүүний 55 хувийг автомашины тоног төхөөрөмж тэдгээрийн сэлбэг хэрэгслийн худалдаа эзэлж байна. Нэг ёсондоо манай улсад энэ төрлийн зах зээл 100 хувь импортоос хараат гэсэн үг. Тэгвэл гадагшаа урсаж байгаа энэ мөнгөний урсгалыг багасгаж, өөрийн орны зах зээлийг чанартай баталгаатай бүтээгдэхүүнээр хангах зорилго тависан “Монгол 4D автошалавч”-ны үйлдвэрлэлийг онцолж байна. 

Манай улс автoмашины шалавчны зах зээлийн ихэнх хувийг БНХАУ болон гадны орнуудаас импoртoлж авдаг. Гэвч импортоор орж ирж байгаа шалавч нь тухайн автомашинд 100 хувь таардаггүй, өртөг өндөр байдаг зэргээс харвал Монголд чанарлаг шалавчны эрэлт их байгааг харуулж байна. Тэгвэл энэхүү дутагдалтай байсан зах зээлийг харж бизнесээ эхлүүлсэн Ц.Гантөмөрийн хувьд 2015 оноос “Монгол 4D автошалавч”-ыг үйлдвэрлэж эхэлжээ. 

Дутагдалтай байсан энэ зах зээлд өөрийн гэсэн эрэлтийг бий болгож үндэсний үйлдвэрлэгчдийнхээ түүчээ нь болж яваа Ц.Гантөмөрийн хувьд автомашины шалавчийг дотоодоосоо бүрэн хангах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогийн байдлаар 10 төрлийн материал сонголттойгоор 1-2 хоногт багтаан таны хүссэн өнгө загварын шалавчийг үйлдвэрлэж байгааг үзэгч танд дуулгахад таатай байна. 

 

 

 “Монгол 4D автомашины шалавч”-ны давуу талууд:

  • Бүр төрлийн автомашинд 1 хоногт багтаан үйлдвэрлэнэ
  • Өндөр нягтралтай, зурагдахгүй материалтай
  • Хөлдөхгүй, хугарахгүй, үнэргүй
  • Дуу чимээ тусгаарлана
  • Цэвэрлэхэд хялбар
  • Чийгнээс хамгаалах зэрэг давуу талуудтай. 

Бизнесийн энэ их өрсөлдөөн дунд хэн шинийг санаачилж, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ тэр амжилтанд хүрдэг нь энэ салбар дахь бичигдээгүй хууль. Тиймдээ ч яг л энэ зах зээлд эрэлт үүсгэж хэрэглэгчдийн хүсэлд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг худалдан авагчид хэлж байлаа. 

Монгол 4D автомашины шалавчыг худалдан авахыг хүсвэл автоплаза-2 төвийн 2 давхар 1 тоот лангуунд борлуулагдаж байна. Мөн автомашины шалавчны талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 9900-4066, 9400-4066 дугаарын утсаар холбогдох боломжтой.