m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.14 09:37
207
Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжмийн хөгжимчдийн олон улсын хоёрдугаар уралдаан болно

Төрийн соёрхолт, УГЗ, Чингисийн одонт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжмийн хөгжимчдийн олон улсын уралдаан 2012 онд анх удаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан. Энэхүү уралдаан нь мэргэжлийн дуулаачийн урлаг болон үндэсний хөгжмийн урлагийг дэмжин тэтгэх, дэлхийд сурталчилах зорилгоор зохион байгуулагдаж байгаа олон улсын хэмжээний уралдаан юм.

Төрийн соёрхолт, УГЗ, Чингисийн одонт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжмийн хөгжимчдийн олон улсын хоёрдугаар уралдаан нь 2016 оны 11 дүгээр сарын 15-наас 23-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдахад бэлэн болоод байна.

Уралдааны зорилго

Төрийн соёрхолт, УГЗ,Чингисийн одонт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжмийн хөгжимчдийн  олон улсын хоёрдугаар уралдаан нь Засгийн Газраас хэрэгжүүлж буй соёлын бодлогын хүрээнд авъяаслаг залуу уран бүтээлчдийг дэмжих, тэднээр дамжуулан сонгодог урлагийг сурталчилах, үндэсний хөгжмийн хөгжимдөх урлагийн хөгжлийг шинэ шатанд гаргах зорилготой юм.

Энэхүү уралдааныг зохион байгуулах нь залуу уран бүтээлчдэд харилцан туршлагаа солилцох, авьяас билэг ур чадвараа сорих боломжийг олгон дэмжихийн зэрэгцээ гоц чадварлаг, өсөх ирээдүйтэй мэргэжлийн залуу дуучин, үндэсний хөгжимчдийг тодруулах, улмаар хөгжмийн зохиолч Б.Шаравын туурвисан “Чингис хаан” дуурь болон орчин цагийн Монголын хөгжмийн зохиолчдын  уран бүтээлийг олон улсад сурталчлах,түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой юм.

Ерөнхий зохион байгуулагч:

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам

С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж

Б.Шарав сан

Хамтран зохион байгуулагч:

Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоо

Монголын Урлагийн Ажилтны Холбоо

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга

Соёл Урлагийн Их Сургууль

 

Уралдааны ерөнхий хуваарь

2016 оны 11 дүгээр сарын 15-нд

12.00-14.00 цаг Нээлтийн Ёслолын ажиллагаа, Сугалаа        

 

Хөгжим бүжгийн коллежийн Концертын А танхимд

2016 оны 11 дүгээр сарын 16, 17-нд  I шат

Хөгжимчид

09.00-13.00 , 14.30-17.30 цаг                        Хөгжим бүжгийн коллежийн Концертын А танхимд

           

Дуучид

10.00-13.00 , 14.30-19.30  цаг                       Хөгжим бүжгийн коллежийн Концертын Б танхимд

2016 оны 11 дүгээр сарын 19, 20-нд II шат

Хөгжимчид

09.00-13.00 , 14.30-17.30 цаг                        Хөгжим бүжгийн коллежийн Концертын А танхимд

 

Дуучид

10.00-13.00 , 14.30-19.30  цаг                       Хөгжим бүжгийн коллежийн Концертын Б танхимд

2016 оны 11 дүгээр сарын 22-нд III шат

 

Хөгжимчид

09.30-13.00 цаг                                              Хөгжим бүжгийн коллежийн Концертын А танхимд

           

Дуучид

14.30-17.00 цаг                                              Хөгжим бүжгийн коллежийн Концертын Б танхимд

 

2016 оны 11 дүгээр сарын 23

19.00-21.00 цаг                                              Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт

Шагнал гардуулах  Ёслолын ажиллагаа