m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.15 07:06
123
Үг гэр бүлийг холбох гүүр

Гэр бүлийн харилцаа гэдэг бол хүмүүсийн хоорондын харилцаа бөгөөд нийгмийн үйлдвэрлэлийн харилцааны шинж чанартай шууд холбоотой. Ханилж эхэлж байгаа, ханилаад цөөн жил болж байгаа, хүүхэд төрүүлээгүй гэр бүлд нөхөр, эхнэр хоёрын хооронд тогтсон харилцаа байдаг.

Эр хүн дуугүй байвал...

Хэрэв эмэгтэй хүний хэлсэн үгийг зөвөөр ухаарч ойлгох нь эр хүнд төвөгтэй байдаг бол эр хүний дуугүй дүнсгэр байдлын учрыг үнэн зөвөөр олох нь эмэгтэй хүнд бас хэцүү. Эр хүн ярианыхаа дундуур дуугаа хураах явдал байдаг. Тийм биз. Ийм дуугүй байх үед нь эр хүний үнэн санааг ойлгох хэцүү. Эр хүний дуугаа хураасан үед эмэгтэй танд” Энэ намайг үзэн ядаж байна, намайг хаях гэж байна” гэх зэргээр бодогдож болох юм.

Нөхөртэйгээ ярилцах хүсэлгүй байх тохиолдолд эмэгтэй өөрөө дуугүй болох явдал бас байна.

“Дэмий яриа өдөх нь дэмий”

Эр хүн дуугаа хураахад харин эмэгтэй нь түүнд асуулт тавьж эхэлдэг. Жишээлбэл:”Ямар нэг юм болоо юу?” гэж эмэгтэйгээ асуухад эрэгтэй нь “Үгүй” гэж хариулна. Гэвч энэ нэг л биш байна гэж эмэгтэй нь бодоод “Ямар нэгэн юм чамайг зовоож байх шиг байна.Яасан бэ?” гэж дахиад асууна. Эрэгтэй нь “Яагаа ч үгүй, зүгээр” гэж хариулна. Тэгэхээр эмэгтэй нь “Юу зүгээр гэж, тийм юм байж таарахгүй. Юу болсон юмбэ?” Эрэгтэй нь “Юу ч болоогүй, байдгаараа л байж байна, намайг тайван байлгаад өгөөч”. Эмэгтэй нь “Чи надтай ерөөсөө зүгээр ярьж чадахгүй, дандаа намайг зовоож байх юмаа”.”Юу болоо вэ? “ гэсэн асуултанд эрэгтэй нь “Яагаа ч үгүй, зүгээр” гэж хариулж байгаагийн утга “Надад тохиолдсон бэрхшээлтэй асуудлыг би өөрөө шийдвэрлэнэ. Тусламж хэрэггүй баярлалаа” гэсэн санаагаар илэрч байна.

Харин эмэгтэй нь “Санаа бодлоо тэр бүр дэлгэхийг хүсэхгүй, надад итгэхгүй байна гэж боджээ”. Олонх эмэгтэй дотнын хүнээ зэмлэх болон зөвлөгөө өгөх арга хэлбэрээ буруу сонгосноос эцэстээ хэрүүл, маргаан болж хувирдаг тал бий.

Анхаарлаа хөндийрүүлэлгүй сонсож сур. Эмэгтэй хүний хайр дурлалын хэрэгцээг хангах шилдэг арга бол харилцаж сурах явдал юм. Үүнд: Эр хүний гол зорилго бол гутрахгүй, бухимдахгүй, анхаарлаа хөндийрүүлэхгүйгээр сонсож сурах нь чухал. Эмэгтэйнхээ санаа бодлыг ойлгох гэж хичээх хэрэгтэй.