m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.16 01:29
78
Байнгын хороод хуралдана

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

 Хэлэлцэх асуудал:

-“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2016.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

-“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, төмөр замын транзит тээврийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар Зам, тээврийн хөгжлийн сайдын мэдээлэл;

-Бусад.

 2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

 Хэлэлцэх асуудал:

-Мэдээлэл сонсох /Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаар/;

-Бусад.

3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

 Хэлэлцэх асуудал:

-Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн,   анхны хэлэлцүүлэг/;

-Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи Хүний эрхийн үндэсний комиссын 15 дахь илтгэл;

-Бусад асуудлыг хэлэлцэнэ.