m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.16 09:38
287
Автотээврийн үндэсний газраас сэрэмжлүүлэг гаргалаа

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 11-р сарын 17-25-ны өдрүүдэд цаг агаарын нөхцөл хүндэрч, их хэмжээний цас орж, зам даваа хаагдаж хальтиргаа, гулгаа үүсэх аюултай байгаа тул иргэд та бүхнийг өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсэдлээс урьдчилан сэргийлж хөдөө, орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулж байна.

Хөдөө, орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд Автотээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулсан аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг зөвлөж байна хэмээн Автотээврийн үндэсний газраас мэдээллээ.