m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.17 02:52
100
Орон нутгийн замд зорчихгүй байхыг анхаарууллаа

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 11-р сарын 17-25-ны өдрүүдэд цаг агаарын нөхцөл хүндэрч, их хэмжээний цас орж, зам даваа хаагдаж хальтиргаа, гулгаа үүсэх аюултай байгаа тул иргэд та бүхнийг өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсэдлээс урьдчилан сэргийлж хөдөө, орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулж байна.

Хөдөө, орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд Автотээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулсан аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг зөвлөе.

Автотээврийн үндэсний төвийн гэрээт аж ахуйн нэгжүүд нь

• Даатгалтай

• Нэгдсэн хяналттай /GPS/

• Аюулгүй байдлыг бүрэн хангасан

• Бэлтгэгдсэн мэргэшсэн жолоочтойгоор таны амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн аюулгүй байдлыг ханган, тав тухтай, дулаан тохилог орчинд үйлчлэх болно.

Улс, хот хоорондын чиглэлд ачаа, зорчигч тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн байршлыг ажлын цагаар 70070012, бусад үед 1900-1234 дугаарын утсаар лавлах боломжтой гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.