m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.18 00:38
123
М.Анхцэцэг оюутны ДЭЛХИЙН АВАРГА боллоо

Хүндийг өргөлтийн залуу тамирчин М.Анхцэцэг саяхан Ази тивийн аварга болж, улмаар Дэлхийн аваргад өрсөлдөхөөр тус тэмцээнээсээ шууд Мексикийн Мериад хотыг зорьсон. Тэрээр олимпийн дараа улсын шигшээ багууд татан буугдсаны улмаас тус тэмцээнд явахад санхүүгийн бэрхшээл үүсэж, хувийн хэвшил болон иргэдийн тусламжтайгаар зардлаа босгосон юм. Ингэхдээ дасгалжуулагч багштайгаа хамт боломжгүйд хүрч, дээрх хоёр тэмцээнд бие даан оролцож байгаа билээ.

Ийнхүү дасгалжуулагчгүйгээр тив, дэлхийн тэмцээнд оролцож яваа М.Анхцэцэг Мексикийн Мериад хотноо хүндийн өргөлтийн оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж,  ДЭЛХИЙН АВАРГА болсон байна. Тодруулбал, тус тэмцээний эмэгтэйчүүдийн -75 кг-ын жинд өрсөлдсөн Мөнхжанцангийн Анхцэцэг нийлбэр дүнгээр 235 кг-ыг /огцомоор 105 кг, түлхэлтээр 130 кг/ өргөж, оюутны Дэлхийн аваргын болзлыг хангалаа. Энэ жинд Мексик, Канадын тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртсэн аж. Тэрээр огцом өргөлтийн сүүлийн оролдлогоор 136 кг-ыг захиалсан боловч өргөлтийн явцад  бага зэрэг бэртэл авсан байна. Тэмцээний үеэр Канад дасгалжуулагч түүнд тусалжээ.