m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.21 07:31
107
Зарим аймгаас гарах автозамыг нээлээ

Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар өчигдөр буюу энэ сарын 23.00 цагаас өнөөдрийн 10.00 цаг хүртэл хөдөлгөөн хязгаарласан автозамуудыг нээжээ.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний цас орж, зам даваанд халтиргаа, гулгаа үүссэнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Улаанбаатар хот, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн төвөөс гарах ачаа, нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийгөнөөдрийн 08:00 цаг хүртэл хаах тушаал гаргасан. Мөн уг тушаалд Завхан аймгийн Улиастай сумаас гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 10:00 цаг хүртэл зогсоосон юм. Тушаалын үйлчлэх хугацаа дууссан, хаагдсан зам, даваа байхгүй тул хязгаарласан автозамуудын хөдөлгөөнийг нээсэн гэдгийг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Мөн цаг агаарын байдал хүнд байгаатай холбогдуулан хөдөө, орон нутгийн бусад чиглэлд зорчихдоо замын хөдөлгөөнд болгоомжтой оролцож хувийн болон хууль бус тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхгүй байхыг ОБЕГ, ЗТХЯ болон холбогдох байгууллагуудаас анхаарууллаа.