m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.21 09:46
178
Далай лам маргааш оюутнуудтай уулзана

Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Монгол Улс дахь айлчлал үргэлжилж байна. Тэрбээр өнөөдөр 09:00-15:00 цагийн хооронд Монголын нийт лам хуврагууд их, дээд сургуулийн эрдэмтдийн дунд зохион байгуулж буй “Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэгт морилж, айлдвар айлдаж байгаа юм.

Харин маргааш 10:00-12:00 цагийн хооронд Дээрхийн Гэгээнтэн их, дээд сургуулиудын оюутан залуучуудтай уулзах уулзалттай.

Айлчлалын хөтөлбөр:

Арваннэгдүгээр сарын 22-ны өдөр /Мягмар гараг/

10:00-12:00 цагт: Дээрхийн Гэгээнтний их, дээд сургуулиудын оюутан залуучуудтай уулзах уулзалт. /Соёлын Төв Өргөөнд/

Арваннэгдүгээр сарын 23-ны өдөр /Лхагва гараг/

07:45-08:00 цагт: Дээрхийн Гэгээнтэн хэвлэлийн бага хурал хийнэ. /Их Тэнгэр цогцолборт/

08:45 цагт: Дээрхийн Гэгээнтэн XIV Далай багшийг МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц тэргүүтэй лам хуврагууд “Чингис хаан” ОУ-ын нисэх онгоцны буудлаас үднэ.