m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.22 02:59
180
Япон улс өндөржүүлсэн бэлэн байдлаа цуцлаж, тайван байна гэдгээ мэдээллээ

Өнөө өглөөний 06:00 цагийн орчимд Японы тэнгист 7.4 баллын хүчтэй газар хөдлөлт болж тус улсад онцгой байдал зарласан тухай тус улсын Цаг уурын агентлагаас мэдээлжээ. Газар хөдлөлт 25 км-ийн гүнд болж далай дор томоохон хөрсний нуралт үүссэн байна. Үүнээс үүдэн Японы зүүн хойд нутгийн Фукушима, Мияга мужийн эрэг орчимд цунами үүсэх магадлалтай байгаа тул эрх баригчдын зүгээс ард иргэдийг яаралтай өндөрлөг газарт нүүхийг анхааруулсаар байгаа юм.  Газар хөдлөлтийн дараа Фукушима Дайни атомын цахилгаан станцын гуравдугаар ректорын ус хөргөх системд гэмтэл гарсан ч гэмтлийг цаг алдалгүй засварласан тухай мэдээ байна.  

Харин дөнгөж саяхан NHK World:  “Япон улс өндөржүүлсэн бэлэн байдлаа цуцлаж, тайван байна” гэж мэдээллээ.