m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.22 07:01
123
Цахим газар өмчлөлийг зогсоолоо

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнгөрөгч наймдугаар сард цаихм газар өмчлөлийн системийг бүртгэлийн журамд шилжүүлэх захирамж гаргасан. Уг захирамжийн дагуу ирэх 2017 нэг сарын 1-нээс иргэд цахимаар газар өмчлөх боломжгүй болжээ.

Тодруулбал, иргэд өмнө нь газар авах боломжтой байршлыг интернэтээр харж тухайн газрыг өмчлөх хүсэлтээ цахимаар явуулан бүртгүүлж, холбогдох газрын албанд баталгаажуулснаар газар өмчлөх боломжтой байсан бол ирэх оноос газрын байршил,  хүсэлтийг биеэр очиж өгөх ёстой болжээ. Өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд цахим газар өмчлөлийг явуулснаар нийт 76 мянган иргэн 0.7 га газар өмчилж авсан бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 1 сая 100 мянган иргэн газар хувьчилж авах ёстой байгаа аж. Иймд дээрх иргэдэд газар олгохын тулд цахимаар бүртгэж сугалаа явуулж байсан нь хамгийн тохиромжтой хувилбар байсан гэдгийг албаныхан хэлж байна.