m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.22 07:50
123
Бүх нийтийн амралтын өдрийг 25-нд шилжүүлэх эсэх нь маргааш шийдэгдэнэ

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталснаар арваннэгдүгээр сарын 26-нийг Бүгд найрамдах улсаа тунхагласны баярын өдөр болгон тэмдэглэн бүх нийтээрээ амрахаар шийдвэрлэсэн. 

Энэ жилийн арваннэгдүгээр сарын 26 амралтын өдөр буюу бямба гараг таарч байгаа юм. Тиймээс амралтын өдрийг ажлын өдөр шилжүүлэх буюу баасан гарагт амрах эсэхийг Засгийн газрын хуралдаанаар шийдэхээр болжээ.