m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.23 01:57
68
Өнөөдөр зулын 25-ны өдөр тохиож байна

Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 25-ны өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг монголчууд Зулын 25 хэмээн нэрийдэж, буян үйлдэж, зул барихыг эрхэмлэдэг юм. Учир нь өвлийн эхэн сарын энэ л өдрүүдэд өвлийн идшээ бэлтгэж, бой ихээр хийж, олон мал гаргадгаас үүдэн нэгэн өдрийг буяны үйлд зориулдаг уламжлалтай билээ.

Өнөөдөр өдөр дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр тохиож буй бөгөөд үс засуулбал нүд бүрэлзэн улцайх нигуртай гэж зурхайн толинд буужээ.

Энэ өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Энэ жилийн хувьд Зулын 25-ны хоёр өдөр дараалан тохиож байгаагаараа онцлог ажээ. Тиймээс өнөөдөр, маргааш Зулын 25-ны хурал номыг сүм хийдэд хурахаас гадна сүсэгтэн олонд зориулсан буяны номыг Бөхийн өргөөнөө хурах аж.