m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.23 02:07
79
Засгийн газрын хуралдаанаар баасан гарагт амрах эсэхийг шийднэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15:00 цагт болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

Үүнд, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталснаар арваннэгдүгээр сарын 26-нийг Бүгд найрамдах улсаа тунхагласны баярын өдөр болгон тэмдэглэн бүх нийтээрээ амрахаар шийдвэрлэсэн. 

Гэвч энэ жилийн арваннэгдүгээр сарын 26 амралтын өдөр буюу бямба гараг таарч байгаа юм. Тиймээс амралтын өдрийг ажлын өдөр шилжүүлэх буюу баасан гарагт амрах эсэхийг шийдэхээр болжээ.