m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.23 02:42
45
Цэргүүд цас цэвэрлэлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд бүх нийтээр цас цэвэрлэх уриалгад Улаанбаатар хотын  цэргийн анги нэгтгэлүүд нэгдэж өнгөрсөн шөнө цас цэвэрлэлээ. Цас цэвэрлэгээнд нийт 500 гаруй хугацаат цэргийн алба хаагч, цэргийн дүйцүүлэх албаныхан оролцов. Улаанбаатар хотын хамгийн их хальтиргаа гулгаа үүссэн хэсэг болох Яармагийн гүүрнээс нисэхийн уулзвар хүртэлх 17 км замыг, Сансарын тойрог буюу эвтэй дөрвөн амьтны хөшөөтэй уулзвараас нарантуулын уулзвар хүртэлх замын цасыг 013, 017, 089, 120, 014, 015, 032 дугаар ангийн цэргийн алба хаагчид цэвэрлэлээ.

Мөн Дөлгөөн нуурын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэл замын цасыг цэргийн дүйцүүлэх албаныхан цэвэрлэв гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.