m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.24 02:50
80
Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Энэ сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганаар "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг "Улс тунхагласны баярын өдөр" болгон тэмдэглэн бүх нийтээр амрахаар шийдвэрлэсэн.

Гэвч энэ жилийн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр амралтын өдөр буюу Бямба гариг таарч байгаа учир амралтын өдрийг ажлын өдөрт шилжүүлж 2016 оны 11-р сарын 25-ны Баасан гаригт амрахаар болсон.

Үүнтэй холбогдуулан энэ сарын 25-нд буюу маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.